Өнгөрөгч наймдугаар сард, Бээжингээс Замын Үүдийн чиглэлд явж байсан автобус шатаж, дотор сууж явсан 37 монгол иргэн ачаа бараа, эд хөрөнгөөрөө хохирсон. Уг автобус нь монголчуудыг тээвэрлэж явсан бөгөөд эдгээр иргэдийн бичиг баримт, тээвэрлэж явсан бараа материалууд шатсан юм. Иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр Гадаад харилцааны яам зорчигдыг тээвэрлэж явсан “Есөн луу” компанитай хамтран ажиллаж хамгийн сүүлд 21 иргэний хохирлыг барагдуулсан тухай мэдээллэж байсан бол иргэдийн хохирлыг барагдуулах ажил дуусах шатандаа ороод байгаа гэлээ.