“Энхийн зөвлөл”-д нэгдсэнээр улс төр, дипломатын арга замаар тусгаар тогтнолоо баталгаажуулав



Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн дүрэмд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс “Энхийн зөвлөл”-ийг үүсгэн байгуулагч гишүүн улсын нэг боллоо.

“Энхийн зөвлөл” нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчимд суурилсан энх тайвны төлөөх олон улсын механизм юм. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалтай. УИХ-аас баталсан гадаад бодлогын үзэл баримтлалтай энэхүү үйлдэл бүрнээ нийцэж буйг олон улс судлаачид дуу нэгтэй хэлж байна.

Энх тайвны төлөөх санаачилгад нэгдэн орсноор Монгол Улс бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж чадаж буйг олон улсын тавцанд харуулаад зогсохгүй хамгийн чухал нь улс төр, дипломатын арга замаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан нь геополитикийн эгзэгтэй цаг үед тун хэрэгтэй нүүдэл боллоо.  

“Энхийн зөвлөл”-д нэгдсэнээр Монгол Улс ямар нэг үүрэг хүлээхгүй бөгөөд тэрбум долларын такстай гэх ойлголт нь Монгол Улсад заавал хамаарах эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш гэж Засгийн газраас гаргасан албан мэдээнд тухайлан дурджээ. Өөрөөр хэлбэл тэрбум долларын өр төлөөс үүсээгүй гэсэн үг.

 “Энхийн зөвлөл”-ийг үүсгэн байгуулалцсан улс орнуудыг гэрчилсэн түүхэн гэрэл зурагт Ерөнхий сайд Г.Занданшатар Аргентины алдарт либертари үзэлт Ерөнхийлөгч Хавьер Милейтэй мөр зэрэгцэн тайз голлон зогсох нь Монгол хэнээс ч үл хамааран дэлхийн улс төрийн тавцанд мөрөө гаргаж чаддаг гэдгийг нотлох аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ