ЕВРОПЫН ХАМГИЙН ХЯМД ТӨЛБӨРТЭЙ 5 ИХ СУРГУУЛЬ



"HSBC" компани Британийн оюутнуудад зориулж Европын хамгийн хямд төлбөр төлөөд зардал багатай суралцах боломжтой их сургуулийн жагсаалтыг гаргажээ. Европт хамгийн хямд төлбөртэй их сургууль бол Польшийн Варшавын их сургууль гэдэг. Энд нэг жил сурахад сургалтын төлбөр, дотуур байр, хүнс хоол, мөн Их Британи руу явах, ойрын улс орнуудаар зугаалахад нийтдээ 4119 фунт стерлинг болдог аж.

Үүний араас португалийн Лисбоны их сургууль ордог байна. Тус сургуульд нэг жил суралцах бүх зардал 5640 цунт стерлингд багтдаг гэнэ. Харин жагсаалтын гуравдугаарт Туркийн "Boğaziçi Üniversitesi" их сургууль ордог байна. Энд нэг жил сурахын тулд танд 5905 фунт стерлинг байхад хангалттай ажээ.

1. ПОЛЬШИЙН ВАРШАВЫН ИХ СУРГУУЛЬ

Варшавын Их Сургууль нь хоёр зууны сургалтын түүхтэй Польшийн хамгийн том, нэр хүндтэй сургууль юм.  Дэлхийн тэргүүлэх 51 их сургуультай хамтын ажиллагаатай. Жил бүр 58 мянган оюутан 37 факультэтэд элсэн суралцдаг. 

  • Байрны зардал: £ 829
  • Амьжиргааны өртөг: £ 1675
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 189
  • Хэлний бэлтгэл: Үнэ төлбөргүй
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 76

Нийт зардал:  4119 фунт стерлинг

2. ПОРТУГАЛИЙН ЛИССАБОНЫ ИХ СУРГУУЛЬ

  • Байрны зардал: £ 2038
  • Амьжиргааны өртөг: £ 1914
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 258
  • Хэлний бэлтгэл: Үнэ төлбөргүй 
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 80

Нийт зардал: 5640 фунт стерлинг

3. ТУРКИЙН "Boğaziçi Üniversitesi"

  • Байрны зардал: £ 1878
  • Амьжиргааны өртөг: £ 1958
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 579
  • Хэлний бэлтгэл: Үнэ төлбөргүй 
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 140

Нийт зардал: 5905 фунт стерлинг

4. ГЕРМАНЫ "Freie Universität Berlin"

  • Байрны зардал: £ 1399
  • Амьжиргааны өртөг: £ 3009
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 171
  • Хэлний бэлтгэл: £ 233
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 76

Нийт зардал: 6238 фунт стерлинг

5. ИСПАНИЙН "Universidad de Granada"

  • Байрны зардал: £ 1749
  • Амьжиргааны өртөг: £ 2799
  • Их британи руу гурван удаа ирж очих зардал: £ 177
  • Хэлний бэлтгэл: £ 691
  • Хөрш орнууд руу аялах зардал: £ 190

Нийт зардал: 6955 фунт стерлинг

Эх сурвалж: http://network.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ