ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИД 32 МЯНГА 623 ХҮҮХЭД ЭЛСЭН СУРАЛЦАНА



Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль 3 ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгвэл энэ жил 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөх зорилтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэвшүүлжээ.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай байгаа аж. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 32 мянга 623 хүүхэд элсэн суралцана. Жил бүр 4 мянга гаруй сурагч хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж суралцдаг юм байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ