Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр яг одоо түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан болж байна.
Өнөөдрөөс баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй байх зохицуулалт хэрэгжиж эхлээд буй. Үүнтэй холбоотойгоор аль замуудад ямар ачаалал үүсэж байна, хэрхэн зохицуулах вэ гэдгийг хэлэлцэж буй ажээ.
Автобусаар зорчиж байгаа иргэдийн хувьд ямар ч түгжрэлд орохгүйгээр ажилдаа ирээд байна.