ҮСХ: ИНФЛЯЦИ VII САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 3.4 ХУВИАР ӨСЛӨӨ



Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ долдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй гарсан байна. Харин өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн гэж ҮСХ мэдээллээ.

Үүнд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.2 хувь хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Задлаад харвал, тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 20.5 хувиар нэмэгдсэн аж. Учир нь энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины татварыг нэмэгдүүлэх зохицуулалт үйлчилж эхэлсэн юм.

Улаанбаатар хотод инфляци долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувьтай гарлаа. Үүнд мөн л тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь өссөн нь хамгийн их жин дарж байна. Мөн хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улаанбаатар хотод энэ оны долдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 15.7 хувийнх нь үнэ өссөн. Харин 18.9 хувийнх нь үнэ буурч, 65.4 хувийнх нь үнэ өөрчлөлтгүй байв.

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 32 нэрийн барааны үнэ нэмэгджээ. Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд тусгаснаар инфляци 2017, 2018 онуудад өсөхөөр байгаа боловч зорилтоос бага байх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ