ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ХОЙШЛОГДЖЭЭ



Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болох байсан. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаатай холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шадар сайд У.Хүрэлсүх зэрэг хэд хэдэн сайдууд байдаг билээ. 

Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн хувьчлал, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын салбарт төвүүд байгуулах зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ