Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Үүний дагуу Хан-Уул дүүрэг, Зайсангийн уулзвараас Ар зайсангийн гудамж хүртэлх замын өнгө хэсгийн хучилтын ажил хийгдэж байна.
Зорчих хэсэг нь 7 метр, явган хүний зам нь 4.5 метрийн өргөнтэй, шинэ авто зогсоол бүхий тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Богд хан ууланд явган аяллын гурван чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээт юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000-10000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг.
1975 онд баригдсан тус замд нэг ч удаа засвар шинэчлэл хийгдээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм.
Б.Орхон
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа