Иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа эх хувиар нь авчирсан нотариатаар баталгаажуулах шаардлага тулгардаг. Уг асуудалтай холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг бөгөөд нэн ялангуяа иргэний цахим үнэмлэх дээр нотариатаар баталгаажуулах шаардлагагүй гэсэн шүүмжлэл их байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэний цахим үнэмлэхтэй холбоотой уг хүндрэл, зүй бус шаардлагыг арилгах захирамж гаргажээ.
Уг захирамжинд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгосон байна. Уг захирамж 2017.08.21-ний өдрөөс эхлэн үйлчилнэ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа