Засаг дарга нарын ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл аймаг бүрт харилцан адилгүй байна.
-Мал отроор намаржих, өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, отор хийх гэрээ хэлцэл хийхэд тусламж үзүүлэх
-Хадлан бэлтгэх боломжтой аймгуудад хадлан бэлтгэх зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх
Мал, мах бэлтгэх борлуулахад анхаарч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөл бүрдүүлэх зэрэг санал олон аймгаас гарсан.
ОХУ-аас өвс, тэжээл авах боломж байна. Төсвийн тодотголд суулгаж, 400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Засаг дарга нарын асуултад хариулахдаа хэлсэн юм.
Энэ зуны саруудад нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ буурсан. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасахаар мэдээлэл байна. Хадлангийн ургац оройтсон, ургац тааруу байна. Тиймээс техник, хүн хүчний боломжтой аймгууд Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас хадлан бэлтгэх саналууд гарч байгаа ажээ. “Ийм саналаа аймаг, сумууд манай яаманд ирүүлээрэй. Бид зуучилж, зохицуулж өгнө” гэж ХХААХҮ-аас мэдээллээ.