ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ЭМЭГТЭЙЧҮҮД




Энэ удаад уншигчиддаа дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийг танилцуулж байна. Тэд жүжигчин дуучин гээд шоу бизнесийн од биш уйгагүй хөдөлмөр, чинээлэг гэр бүлийн удам эдгээр бүсгүйчүүдийн алдар хүнд, тоолж барамгүй эд хөрөнгийн эзэн болгожээ. 
 
Шейза Мозах, Катар улс 
 

 
Нас: 58 
Хөрөнгийн хэмжээ: 10 сая ам.доллар
 
Шейза Катарын Эмирийн хоёр дахь эхнэр бөгөөд 7 хүүхдийн ээж юм. Тэрээр өөрийн улсдаа шинжлэх ухаан, текникийн талыг ихээхэн дэмждэг нэгэн. Алдартай бүсгүй олон нийтийн санал асуулгаар "хамгийн загварлаг тэргүүн хатагтай"-аар шалгарч байсан. 
 
Иванка Трамп, АНУ 
 

 
Нас: 35
Хөрөнгийн хэмжээ: 740 сая ам.доллар
 
Мэдээж түүний эцэг нь алдартай бизнесмэн, АНУ-н ерөнхийлөгч Доналд Трамп. Тэрээр аавыгаа даган бизнесийн их ертөнцөд эргэж буцалтгүй хөл тавьсан нэгэн юм. Иванка өөрийн компаниудыг удирдаж, ном бичсэн гайхалтай хөдөлмөрч бүсгүй аж. Мөн тэрээр гэр бүлдээ цаг зав үргэлж гаргахыг хичээдэг гэнэ. 
 
Пенси Хо, Хятад 
 

 
Нас: 54
Хөрөнгийн хэмжээ: 3,4 тэрбум ам.доллар 
 
Тэрээр хятадын тэрбумтан Стейнли Хогийн охин боловч эцгээсээ ч илүү их хөрөнгийг цуглуулж чадсан нэгэн аж. Хо-ийн гэр бүлийн 17 хүүхдийн хамгийн баян нь Пенси юм. Түүнийг энэ их амжилтанд хүрч чадсанд нь аав нь ихэд бахархдаг аж. 
 
Маргарита Луи-Дрейфус, Франц 
 

 
Нас: 53 
Хөрөнгийн хэмжээ: 5,3 тэрбум ам.доллар 
 
Тэрээр орос гаралтай хамгийн баян эмэгтэй юм. Түүний нөхөр нас барсны дараа Маргарита "Луи-Дрейфус групп"-ийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн. 
 
Керри Перродо, Сингапур 
 

 
Нас: 66
Хөрөнгийн хэмжээ: 5,3 тэрбум ам.доллар 
 
Газрын тосны томоохон компаниудын нэгийг эзэмшиж байсан Керригийн нөхөр Хюберт Перродо 2006 онд таалал төгссөний дараа тэрээр өөрөө энэхүү гэр бүлийн бизнесээ удирдах болжээ. Тэрээр одоо 66 настай ч маш гайхалтай харагддаг бөгөөд одоо гэр бүлийн бизнесийг Керригийн хүү толгойлох болжээ. 
 
Шарлот Касирагхи, Монако 
 

 
Нас: 31
Хөрөнгийн хэмжээ: 5,7 тэрбум ам.доллар 
 
Шарлот Монакогийн хаан ширээний 8 дугаарт ордог. Тэрээр сэтгүүлч мэргэжил эзэмшсэн бөгөөд чөлөөт цагаараа морь унах дуртай гэнэ. Түүнийг өөрийн алдартай эмэг эхийн бүхий л зүйлсийг шингээсэн гэж үздэг. 
 
Кристи Уалтон, АНУ
 

 
Нас: 68
Хөрөнгийн хэмжээ: 6,1 тэрбум ам.доллар
 
Уол-Мартын сүлжээ дэлгүүрийн эзэн юм. Хэдийгээр банкны данс аажмаар бууж байгаа ч тэрээр хамгийн нөлөө бүхий эмэгтэй филантропуудын нэг юм. 
 
Айрис Фонтбона, Чили 
 

 
Нас: 74 
Хөрөнгийн хэмжээ: 13,7 тэрбум ам.доллар 
 
Түүний хөрөнгийн эх үүсвэр нв түүний нөхөр байсан ба хатагтай Айрис дэлхийд гарсан хамгийн баян Чили эмэгтэй юм. Одоо гэр бүлийн бизнесээ тэрээр өөрийн биеэр удирдан явуулдаг. 
 
Лорен Пауэл Жобс, АНУ 
 

 
Нас: 53 
Хөрөнгийн хэмжээ: 20 тэрбум ам.доллар 
 
Apple Inc-ийн үүсгэн байгуулагч бэлэвсэн эмэгтэй сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихэд татах болсон. Лаурене Пауэл Жобсын нөхрийнхөө хувьцааг өвлөн авсныхаа дараа дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болсон. Тэрбээр бизнесээ одоо өөрөө эрхэлдэг бөгөөд олон сайн үйлсийн төслүүдэд оролцдог.
 
Сьюзан Клаттен, Герман 
 

 
Нас: 55
Хөрөнгийн хэмжээ: 22,5 тэрбум ам.доллар
 
Эмийн үйлдвэрийн эзэн бөгөөд алдарт BMW хагасыг өөрийн эрэгтэй дүүгийн хамтаар эзэмшдэг. Тэрээр өөрийн бизнесийг эрхлэхийн зэрэгцээ чөлөөт цагаа ихэнхдээ гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг ажээ. 
 
Алис Уалтон, АНУ 
 

 
Нас: 67 
Хөрөнгийн хэмжээ: 38,7 тэрбум ам.доллар 
 
Уол-Мартын өөр нэгэн эзэн эмэгтэй энэхүү дэлхийн хамгийн эмэгтэйчүүд жагсаалтын хоёр дугаарт жагсаж байна. Хатагтай Алис урлагт маш их хайртай бөгөөд өөрийн гэсэн хувийн цуглуулгатай аж. 
 
Лилиан Бэттэнкурт, Франц 
 

 
Нас: 94
Хөрөнгийн хэмжээ: 43,1 тэрбум ам.доллар
 
Тэрээр өөрийн насыг үл харгалзан одоог хүртэл бизнесээ эрхэлж буй юм. Хатагтай Лилиан алдарт L"Oreal брендийн үүсгэгч аж. Тэрээр дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр шалгарсан бөгөөд наснаасаа ч залуу харагддаг нь олон хүний бахархлыг төрүүлдэг аж. 
 
 
Эх сурвалж: emegteichuud.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ