"IPHONE"-ИЙН ШИНЭ ЗАГВАР ЯМАР БАЙХ ВЭ?



Энэ онд "iPhone" гар утасны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус брэндийн шинээр гарах загварууд зах зээлд томоохон хүлээлт үүсгээд байна. 

"Анхдагч гэхээсээ илүү шилдэг нь байна" гэсэн уриатай “Apple” компани цоо шинэ санаагаар баяжуулсан шинэ “iPhone” гэхээсээ илүүтэй өрсөлдөгч брэндүүдэд байдаг функцуудын төгс хувилбарыг санал болгоно гэж шинжээчид таамаглалаа.

Сүүлийн 10 жилд 1.2 тэрбум ширхэг борлогдсон "iPhone" гар утасны шинэ загвар “OLED” дэлгэцтэй, хүний нүүр царай таних 3D систем бүхий мэдрэгчтэй, үүгээр гар утасныхаа түгжээг гаргахаас гадна төлбөр төлөх системд холбогдох боломжтой. Түүнчлэн “Samsung"-ийн "Galaxy S8”, "Google"-ийн “Pixel”-д байдаг "virtual home" товчлууртай, мөн илүү өндөр нягтшилтай камер нь хамгийн их анхаарал татаж байна.

Мөн “Apple”-ийн шинэ програм хангамж “iOS 11”-д суурилсан, илүү хурдан “A11” процессор, 10nm үүрэн чиптэйгээрээ бусдаас давуу болжээ. "OLED" дэлгэц нь сүүлийн жилүүдэд “Samsung”-ийн гол билэг тэмдэг болж ирсэн юм. “Samsung"-ийн "Galaxy S8”-ийн хэрэглэгчид гэхэд "home товчлуур"-гүй дэлгэцийг нь хамгийн өндрөөр үнэлжээ. "Тун удахгүй шинэ “iPhone” гар утас зах зээлд хүч түрэн орж ирнэ. Хэдий зарим функц нь олон жилийг элээсэн ч “Apple” компани “Хамгийн шилдэг” гэсэн нэрийн бүтээгдэхүүнээ танилцуулна гэдэгт олон сая хэрэглэгчид нь өндөр хүлээлттэй байна" хэмээн шинжээчид онцолжээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ