Энэ ажлын үр дүнд 7, 17, 19 дүгээр хороодод иргэд өөрсдөө зохион байгуулж хэд хэдэн “Иргэдийн бүлэг”-ийг байгуулахад бэлэн болж, төвийг барих ажлыг дэмжиж байгаа талаар хүсэлтээ албан ёсоор ирүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн төлөөлөлтэй Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын орлогч Ч.Батбилэг, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар нар уулзаж санал хүсэлтийг биечлэн сонсож, төвийг байгуулах газруудын байршилтай танилцлаа.