"OOGII" БРЭНД ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨНӨ



Харийн оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа бүсгүй О.Оюунцэцэг "OOGII" брэндийнхээ шинэхэн салбарыг Арлын Япон улсад нээхээр бэлтгэл ажилдаа оржээ.

"The World Super Model Au"-ийн шүүгчээр ажиллах болсон баяртай мэдээг саяхан дуулгаж байсан хөдөлмөрч бүсгүйн гоёмсог бүтээгдэхүүнүүд Арлын Япон улсын бүсгүйчүүдийг баярлуулахаар болсон бөгөөд чанарыг нэгт тавьдаг тэдний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд бүхий л хүч бололцоогоо шавхан ажиллаж байгаа ажээ.

Бүтээгдэхүүний сав баглаа боодол хүртэл дэлхийн шилдэг брэндүүдтэй эн тэнцэхүйц хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа гэнэ. Бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний уут сав бүгд гараар хийгдэж байгаа бөгөөд ороодог цаасийг нь хүнсэнд ч хэрэглэж болох аж.

Цаашид бүтээгдэхүүнийхээ чанарыг улам бүр сайжруулахаар зорьж байгаа тэрээр дэлгүүрийхээ нээлтэд зориулж өөрийгөө ч мөн чамгүй бэлдэж байгаа сурагтай. Учир нь Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эх орноо сурталчлах нэгэн том боломж учир бүх зүйлд хүндэтгэлтэй хандаж, сэтгэлээ шингээн хийж байгаа тухайгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ