Малын хорогдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 дахин их байна



Баян-Өлгий аймгийн Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газрын мэдээгээр 10­ дугаар сарын байдлаар том малын зүй бус хорогдол 26204 толгой болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21996 толгой буюу 6.2 дахин их байна.

Нийт хорогдлын 50.5 хувийг ямаа, 35 хувийг хонь эзэлж байна. Оны эхний хээлтэгч малын 95.2 хувь нь төллөж төл бойжилт 98 хувьтай байна. Төллөсөн хээлтэгчийн 9 хувийг бод мал, 91 хувийг бог мал эзэлнэ. 780346 толгой төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1619 толгой буюу 0.2 хувиар илүү байна.

Аймгийн хэмжээгээр 62650 тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 64391 тн хадлан бэлтгэж төлөвлөгөө 2.8 хувиар давж биелсэн байна. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ