Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 93 жилийн ойн нэрэмжит банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “БАНКИР-2017” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Энэ жилийн банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “БАНКИР-2016” тэмцээний аварга Төрийн банк зохион байгуулсан бөгөөд нийт 12 банкны баг тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Эрэгтэй алтан медалийг Төрийн банк, мөнгөн медалийг Голомт банк, хүрэл медалийг Хаан банк, Шагналт 4-р байрт Монголбанкны баг тамирчид хүртсэн бол Эмэгтэй алтан медалийг Худалдаа хөгжлийн банк, мөнгөн медалийг Хас банк, хүрэл медалийг Төрийн банк, шагналт 4 дүгээр байрыг Хаан банкны баг тамирчид эзэллээ.
“БАНКИР-2017” тэмцээний шилжих цомын эздээр эрэгтэй Алтан медаль, эмэгтэй хүрэл медаль эзэлсэн амжилтаар Төрийн банкны баг шалгарч, хоёр жил дараалан Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээний аваргын шилжин явах цомын эзэд боллоо.
Мөн энэ үеэр тэмцээнийхээ шилдгүүдээ тодруулсан бөгөөд эрэгтэй шилдэг тоглогчоор Төрийн банкны тамирчин Г.Жавхлан, эмэгтэй шилдэг тоглогчоор Худалдаа хөгжлийн банкны тамирчин Б.Алтанзаяа нар тодорсон юм.
“БАНКИР-2017” сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.