“iPhone”-ийн 10 жилийн ойн БЭЛЭГ



Мягмар гарагт “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук "iPhone 8" загварын гар утсаа тус компанийн шинэ кэмпд байрлах "Steve Jobs Theater"-т албан ёсоор танилцуулна. 

Arslan.mn

Шинэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулгаа албан ёсоор хийх байршил нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй технологийн компанид шинэ эрин үеийг эхлүүлэх бөгөөд арга хэмжээ нь “iPhone” загварын гар утсанд мөн адил шинэ эринийг эхлүүлэх юм.

Дэлхийд орлогоороо тэргүүлэгч "Apple" компани есдүгээр сарын 12-ны өдөр “iPhone” гар утасны шинэ гурван загвар болон бугуйн цаг, “Apple TV”-ийн шинэ загваруудыг танилцуулна.

Эдгээр загварууд нь хэрэглэгчдийг төдийгүй хөрөнгө оруулагчдыг гайхшируулна гэж шинжээчид үзэж байна.“iPhone” гар утас нь “Apple”-ийн хамгийн өндөр амжилтад хүрсэн бүтээгдэхүүн төдийгүй борлуулалтын гуравны хоёрыг бүрдүүлдэг учраас тус компани шинэ загвартаа онцгой анхаарал хандуулжээ. 

“Apple” компани "iPhone X" хэмээх гар утас зах зээлд нийлүүлнэ гэсэн мэдээлэл задарсан нь олон улсын анхаарлыг татаад байна. Шинэ загварын гар утас нь 1000 ам.долларын үнээр зах зээлд нийлүүлэгдэж магадгүй талаар “Apple”-ийн мэдээллийн цахим хуудаст мэдээлжээ. “IPhone X” нь гаднах загварын хувьд бүрэн шинэчлэгдсэн төдийгүй OLED дэлгэц, сайжруулсан камер, 3D царай царай таних системтэйгээр хэрэглэгчдэд хүрэх юм байна. Нэрийн хувьд “iPhone” гар утасны 10 жилийн ойтой холбоотой гэж албаныхан мэдээлжээ. Харин “iPhone 8” болон “iPhone 8 Plus” нь гадна талаасаа өмнөх загваруудтайгаа ижил боловч илүү хурдан, хүчирхэг процессортой гэдгээрээ онцлогтой болсон байна.

Arslan.mn

iPhone X Display: 5.8 inch OLED display, 2560 x 1440 pixels
Apple A11 chip
4 GB RAM
16 megapixel [Dual] rear camera just like iPhone 7 Plus
8 megapixel selfie camera
32 GB, 128 GB and 256 GB

Эх сурвалж: Bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ