БНХАУ-ын Төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийг 0.36 хувиар чангаруулж, 6.5032 нэгжид хүргэлээ . Өнгөрсөн пүрэв гарагийн хаалтын арилжаагаар юанийн ханш жил хагасын хугацаанд анх удаа 6.5 нэгжээс доошилсон нь энэ юм.
БНХАУ-ын валютын ханш өнгөрсөн сард гурав орчим хувиар чангарсан нь Азид тэргүүлэх үзүүлэлт болоод байна. БНХАУ-ын Төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийн өөрчлөлтийг хоёр хувьд барих бодлого баримталж буй.
Юанийн ханш ийнхүү өсч буй нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бодит нөлөө үзүүлнэ гэж “Nomura Securities”-ийн БНХАУ дахь салбарын шинжээч онцолжээ.