ФОТО: Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган ТӨРИЙН ОРДОНД эхэллээ



Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган"-ыг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.  

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор уг чуулганыг зохион байгуулж буй аж.

Үндэсний чуулганыг угтан өнгөрсөн наймдугаар сараас салбар хуралдаанууд хийжээ. Тухайлбал,

  • “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувууны мах үйлвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”,
  • “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”,
  • Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”,
  • “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр 4 удаа салбар хуралдаан хийж хүнс үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд өнөөгийн нөхцөлд тулгамдаж байгаа асуудлууд, монгол хүний эрүүл мэндийн байдал ба хүнсний аюулгүй байдлын харилцан хамаарал, цаашид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлын талаар эрдэмтэн судлаачид, эмч нар, үйлдвэрлэгчид, иргэдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн байна
    1505200790MPA PHOTO 2017-3798.jpg
    1505200790MPA PHOTO 2017-3798.jpg
    1505200794MPA PHOTO 2017-3791.jpg
    1505200792MPA PHOTO 2017-3785.jpg
    1505200796MPA PHOTO 2017-3776.jpg
    1505200800MPA PHOTO 2017-3760.jpg
    1505200802MPA PHOTO 2017-3759.jpg
    1505200802MPA PHOTO 2017-3739.jpg
    1505200808MPA PHOTO 2017-3736.jpg
    1505200804MPA PHOTO 2017-3709.jpg
    1505200805MPA PHOTO 2017-3704.jpg
    1505200807MPA PHOTO 2017-3699.jpg
    1505200811MPA PHOTO 2017-3696.jpg
    1505200813MPA PHOTO 2017-3687.jpg
    1505200816MPA PHOTO 2017-3669.jpg
    1505200817MPA PHOTO 2017-3639.jpg
    1505200820MPA PHOTO 2017-3604.jpg
    Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ