Дэлхийн хамгийн үнэтэй шөл



Дэлхийн аль ч оронд ямар ч шөл зургаан ам.доллараас хэтрэхгүй үнэтэй байдаг. Харин Тайванийн Тайпэй хотод маш хямдхан шөлнөөс эхлээд 325 ам.долларын шөлийг ч идэх боломжтой ажээ.  Тус хотын хамгийн алдартай ресторануудын нэг “Niu Ba Ba”-д үхрийн махтай, гоймонтой энгийн шөл нь 16 ам.доллар хүрдэг байна. 1990 онд байгуулагдсан тус ресторан ердөө найман төрлийн үхрийн мах, гоймонтой шөлөөр үйлчилдэг аж.
Наймхан төрлийн шөлөөр үйлчилдэг атлаа яагаад ийм их үнийн ялгаатай байгаа нь хүн бүрийн сонирхлыг багагүй татдаг. Учир нь шөлөнд орж буй гоймонг хийсэн арга болон махны төрлөөс шалтгаалж ийм үнэтэй байдаг аж. Хамгийн үнэтэй шөлийг зөвхөн дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгчдийн л хүнсэнд хэрэглэдэг хамгийн сайн чанарын махаар хийж, дахин давтагдашгүй амтыг гаргахын тулд гурван хоног тэс хөлдөөдөг байна.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ