Сүхбаатарын талбайд зүрх судасны эмч нар үнэгүй үзлэг хийнэ



Сүхбаатарын талбайд зүрх судасны эмч нар үнэгүй үзлэг хийнэ undefined

Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгээс өнөөдөр “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулна. Энэ өдөрлөгийг өнөөдөр тохиох “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан зохион байгуулах юм байна.

Өдөрлөг Сүхбаатарын талбайд болох бөгөөд энэ үеэр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын III төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын шинжпэх ухааны үндэсний их сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний холбоо хамтран зохион байгуулах аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ