ИРЭХ САРЫН 1-ээс НИЙТИЙН ТЭЭВРИЙН 13 зогсоол шинээр ашиглалтад орно



ИРЭХ САРЫН 1-ээс НИЙТИЙН ТЭЭВРИЙН 13 зогсоол шинээр ашиглалтад орно undefined

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг.

            Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүргэх болно.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

ИРЭХ САРЫН 1-ээс НИЙТИЙН ТЭЭВРИЙН 13 зогсоол шинээр ашиглалтад орно undefined

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ