Өндөр хохиролтой цахим залилангийн хэргүүд бүртгэгдэж байна гэв



Цагдаагийн ерөнхий газраас өндөр хохиролтой цахим залилангийн хэргүүд бүртгэгдэж байгаа талаар мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цахимаар залилах хэрэг олноор бүртгэгдэж байна. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэгдэж буй хэргүүдээс харахад Гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд төлөөлөгчийн газартайгаа харилцдаг мэйлээ хакердуулан мэдээллээ алдсанаас болж өөр данс руу мөнгөн гуйвуулгыг шилжүүлэх зэрэг өндөр хохиролтой хэргүүд бүртгэгдэж байна.

Тиймээс энэ чиглэлээр ажилладаг, интернэтээр мэдээлэл солилцдог бол ажилтныхаа цахим гэмт хэргийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, захидал харилцаа буюу гаднаас ирж буй мэйлийг сайтар нягталж, лавлах хэрэгтэй” гэдгийг хэлсэн юм.

Зөвхөн байгууллага, аж ахуйн нэгж гэлтгүй иргэдийн зүгээс ч энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь их байгаа аж.

Сугалаанд хожсон тул эхний ээлжинд 1000-5000 ам.долларыг энэ данс руу шилжүүлнэ үү гэсэн мэйлийн дагуу хохирсон иргэд ч байгаа аж. Тиймээс цахим халдлагад өртөхгүйн тулд ирж буй мэдээллийг нягтлах, сэжигтэй мэйл доторх линкийг дарж үзэхгүй байх хэрэгтэй гэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ