ФОТО: Төрийн тусгай албан хаагчдын НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН Б хэсгийн нээлт боллоо



Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2017 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар амбулаторийн тусламж, үйлчилгээгээр үйл ажиллагаа явуулан 12 сарын байдлаар нийт 210,000 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Тус эмнэлгийн Б блок болох 10 тасаг бүхий 240 ортой, 6 хагалгааны өрөөтэй байрны нээлт өнөөдөр боллоо. 

Эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх хэсгийн 10,855 м2 бүхий талбайтай байрыг ашиглалтад оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, мэс засал, гэмтлийн мэс засал, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг нийт 240 ортойгоор үзүүлж, жилдээ 7,500-8,000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 2,000-2,500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх бүрэн хүчин чадалтай ажээ. 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд оношлогооны дэвшилтэт технологийн 128 зүслэгийн компьютер томографийн оношлогоо, спирометрийн  шинжилгээ, зүрхний ЭХО, харшлын сорил, хүүхдийн тусламж зэрэг үйлчилгээний нэр төрлүүдээ нэмэгдүүлсэн байна. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ