УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж байна.
Тус намын бүлэг даваа гараг бүрт Төрийн ордонд хуралдаж, тухайн долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэдэг. Өнөөдрийн хувьд МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд Удирдах зөвлөлтэйгээ хамтарсан хуралдаан хийж байгаа аж.
Хуралдаан 10 цагт эхэлсэн ба хаалттай горимоор болж байна. МАН-ын бүлэг 2016 оны сонгуулийн дүнд 65 гишүүнтэйгээр байгуулагдсан буюу дийлэнх олонх болсон юм. Одоогоор ямар асуудал хэлэлцэж байгаа болон хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх эсэх нь тодорхойгүй байна.