Шинэ он гартал ТЭГШ, СОНДГОЙгоор хязгаарлах эсэхэд санал авч байна



Морилон ирж буй шинэ оноо угтаж хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө баяраа тэмдэглэх өдрийг хоног тоолон хүлээсээр.

Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Харин та энэ л баяр жаргалтай өдрүүдэд хайртай дотны хүмүүстээ цаг зав гаргаж шинэ жилийн үзвэр, тоглолт үзэхээр төлөвлөж байна уу. Шинэ жилийн уур амьсгалыг өөрийн эрхгүй санагдуулам “Цөмөөхэй” балет,  Венийн вальс, П.И.Чайковскийн "Щелкунчик"  зэрэг олон үзвэрүүд та бидний нүдийг хужирлахад бэлэн болжээ.

Хэрэв та шинэ жилээс урьтаж баярын тоглолт, арга хэмжээг зорих гэж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

"Цэнхэр нүдэн бүсгүй"

Хэзээ: 2017 оны 12 сарын 17-нд

Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр

Хэдэн цагт: 17:00 цагаас

Тасалбар: 10.000, 15.000, 20.000 төгрөг

“МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ-45” БАЯРЫН КОНЦЕРТ

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 12 дугаар сарын 15-ны  19:00 цагт

Тасалбар: 20.000-40.000 төгрөг

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

“Хунт нуур” балет

Хэзээ: 2017 оны 01 сарын 14, 15-нд

Хаана: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр

Хэдэн цагт: 17:00 цагаас

Тасалбар: 10.000, 20.000, 30.000 төгрөг

БАЛЕТЫН ГАЛА ТОГЛОЛТ

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 12 дугаар сарын 16-ны 17.00 цагт

Тасалбар: 10.000 – 20.000 төгрөг

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

 WALT DISNEY МОНГОЛД

Хаана: Ulaanbaatar Palace

Хэзээ: 12 дугаар сарын 21-ны 14.00 цагт

Тасалбар: 15.000 төгрөг

Нэмэлт мэдээлэл: Walt Disney Монгол тоглолтыг үзсэн хүүхэд бүхэн өвлийн өвгөн ааваас шинэ жилийн бэлэг авна. Мөн үлгэрийн баатруудтай дурсгалын зургаа татуулах боломжтой. Тоглолтод урилгаар бяцхан дуучин Энжи оролцоно. 

"ВЕНИЙН ВАЛЬС 2017” ҮДЭШЛЭГ

 Хаана: Шангри-Ла Зочид буудал

Хэзээ: 12 дугаар сарын 15-ны  18.00 цагт

Тасалбар: 275.000 – 375.000 төгрөг

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

Нэмэлт мэдээлэл: Австри Улсын Өргөмжит Консулын газар, Монгол-Австрийн Найрамдлын Нийгэмлэг хамтран "Венийн вальс" цэнгүүнийг Шангрила зочид буудалд зохион байгуулах гэж байна.Цэнгүүнд урлаг соёлын алдартнууд болон Австри улсын элчин сайдын яам, Австри улсын Аж Үйлдвэрийн Танхим, Вена болон Улаанбаатар хотын захиргаа, Бизнесийн дэмжигчид оролцоно. Мөн 32 бүжигчин ёслолын вальсаар арга хэмжээг хүндэтгэлтэйгээр нээж хүрэлцэн ирсэн зочид ч мөн тэдэнтэй хамтдаа бүжиглэн цэнгэж өвөрмөц шагналын эзэн болох боломжтой. 

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

П.И.ЧАЙКОВСКИЙ “ЩЕЛКУНЧИК”

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 12 дугаар сарын 21-24

Тасалбар: 20.000-40.0000 төгрөг 

МОРИН ХУУРЫН ЧУУЛГА “ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛОЛТ”

 Хаана: Тусгаар тогтнолын ордон

Хэзээ: 12 дугаар сарын 24

Тасалбар: 30.000-50.000 төгрөг

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

“АЛДАГДСАН САНТА” ҮДЭШЛЭГ

Хаана: Hub Function bar

Хэзээ: 12 дугаар сарын 25-ны 19:00 цагт

Тасалбар: таксгүй

Дэлгэрэнгүй мэдээлэл: Жил бүр уламжлал болон зохиогддог “Алдагдсан Санта” хэмээх жилийн арга хэмжээнд хүн бүхэн оролцох боломжтой. Мөн цөөн ажилчидтай байгууллага, найзууд энэ  баярын үдэшлэг нэн тохиромжтой. Баярын үдэшлэг нь таксгүй бөгөөд хөтлөгч, дижи, дуучин гэх мэт хөтөлбөрүүдийг бэлдэх болно. 

“ЦӨМӨӨХЭЙ БАЛЕТ” 2017

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 12 дугаар сарын 28-30

Тасалбар: 20.000-60.000 төгрөг

Шинэ жилийг угтсан урлаг соёлын арга хэмжээ, үзвэрийн хуваарь

Дэлгэрэнгүй мэдээлэл: Монголын балетын хөгжил сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй 'Цөмөөхэй' балет бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болох гэж байна. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид “Цөмөөхэй” балетын тавилтыг жил бүр шинэчлэн хүргэдэг билээ. Цөмөөхэй балетад Клара ба түүний найзууд ,сахиусан тэнгэр зэрэг дүрүүдэд 200 гаруй хүүхэд оролцох гэнэ. Мөн АНУ-ын  'Aмеrican ballet theater'-ын бүжигчин Зинь Зжанг урилгаар “Цөмөөхэй” балетад бүжнэ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ