АНКАРА. /Kyodo/. Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсоноос хойш яг нэг сар өнгөрлөө. Гэсэн хэдий ч цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэгдэж буй лалын шашны номлогч Фетулла Гулленыг АНУ Туркэд шилжүүлэн өгөөгүй байна.
Өнгөрсөн сарын 15-нд Туркийн армийн доторх цөөнхийн фракц цэргийн эргэлт хийхийг оролдох явцад 240 гаруй хүн, тэдний дотор энгийн номхон иргэд амь үрэгдсэн юм.
Мөн уг оролдлоготой холбогдуулан 20 мянга гаруй хүн, тэдний дотор армийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг баривчлаад байгаа билээ.
Гуллены хөдөлгөөнийхөн цэргийн эргэлт хийхийг оролдсон гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Харин номлогч Гуллен үүнийг эрс үгүйсгэж байна.
Түүнийг цэргийн эргэлт хийх оролдлоготой холбоотой болохыг нотлох баримтуудыг судалж үзнэ гэж АНУ-ын Засгийн газар мэдэгджээ.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден наймдугаар сарын 24-нд Туркэд айлчлахдаа энэ асуудлыг авч хэлэлцэж магадгүй.