Өнөөдөр Узбекистан ерөнхийлөгчөө сонгоно



25 жилийн турш Узбекистаныг удирдсан Ислам Карымовыг хэн залгамжлахыг ард түмэн нь өнөөдөр шийдэх сонгуулийн өдөр болж байна.

Санал хураах цэгүүд Узбекистан даяар өнөөдөр өглөөний 06:00 цагаас нээгджээ.

2003 оноос хойш Узбекийн ерөнхий сайдаар ажиллаж ирсэн, одоо ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Шавкат Мирзияев энэ сонгуульд ялах магадлал өндөр байгаа талаар албан эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ удаагийн сонгуульд Ардын Ардчилсан Намын Хатамжон Кетманов, Үндэсний Сэргэн мандалтын намын Сарвар Отамуратов, Шударга Ёс, Нийгмийн Ардчилал намын Нариман Умаров нар нэр дэвшиж  байгаа юм.

Хэрвээ өнөөдрийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авахгүй бол хамгийн олон саналтай хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулах юм.
 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ