Байгаль дээрх Зул сарын гацуур модод сансраас хэрхэн харагддаг талаар хэн нэгэн өмнө нь бодож байсан болов уу. Зул сарын баярт ашиглах гацуур модыг стандарт буюу 1.8 метрийн урттай ургуулахын тулд 7-12 жилийг зарцуулдаг байна. Энэ нь бусад модтой харьцуулахад илүү богино хугацаанд ургадаг гэсэн үг аж. АНУ-д хамгийн томд тооцогддог гацуур мод тариалах газар Орегон мужид байрладаг байна. Шинжээчид тэрхүү тариалангийн газарт ургуулсан модыг тайрч авсны дараа ямар байдалтай харагддагийг хиймэл дагуулын тусламжтайгаар олон нийтэд дэлгэн харуулсан байна. Зул сарын баярын уур амьсгал орж, шинэ он гарах мөч ойртох тусам харагдах байдал нь таагүй болдог болохыг үүгээр тогтоожээ. АНУ-ын Гацуур модны холбооны мэдээлснээр тус улс өнгөрсөн онд байгалийн гацуур модны борлуулалтаас 2.04 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин хиймэл гацуурын борлуулалт 1.86 тэрбум ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: http://bloombergtv.mn/
|