“ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ“-г жуулчдад зориулан ахин нээжээ



Нью-Йоркийн эрх баригчид АНУ-ын Засгийн газрын санхүүжилт зогссоныг үл харгалзан Эрх чөлөөний хөшөөг жуулчдад зориулан ахин нээхээр болсон байна. Түүхэн дурсгалт цогцолборын үйлчилгээнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг мужийн эрх баригчид хуваарилах тухай тус мужийн захирагч Эндрю Куомо мэдэгджээ.

Сенат дахь ардчилагчид төсвийн урсгал зардал гаргахыг хаагаад байгаа учраас АНУ-ын Засгийн газар ажлаа түр зогсоогоод байгаа юм. Өнгөрөгч бямба гаригаас эхлэн төрийн байгууллагууд, ялангуяа музей, үндэсний паркууд өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд ихэнх ажилтнууд нь цалингүй амралт эдэлж байгаа аж.  

Сенат дахь маргаан мэтгэлцээнүүд ням гаригийн шөнө дөл болтол үргэлжилсэн боловч одоогоор ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байгаа бололтой.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ