Ипотекийн зээлийн хүүг 7 хувь байхаар боловсруулжээ



Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулах ажлыг хийж дууссан байна. Шинэчилсэн журмаар зээлийн урьдчилгаа төлбөрийг 5 хувиар бууруулж 25 хувь болгох, орон нутагт зээлийн хүүг 1 хувиар бууруулж 7 хувийн хүүтэй байхаар боловсруулжээ. Харамсалтай нь нийслэл Улаанбаатар хотод ипотекийн зээлд хамрагдах иргэдийн зээлийн 8 хувийн хүүг бууруулахгүй байхаар журамласан байна.

Ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлана. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ