Сар шинэ болоход хорь хүрэхгүй хоног үлдээд байна. Нохой жилийн сар шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байгаа билээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Тэгвэл энэ жилийн сар шинийн 1,2,3 хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гаригт таарч байна. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар амралтын өдрүүдэд таарсан баярын өдрүүдийг ажлын өдрүүдэд шилжүүлдэг байсан. Харин У.Хүрэлсүхийн засаг ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа