Хүлээгдэж байсан 100 мянга гаруй жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгажээ



Цагдаагийн Ерөнхий Газрын бүртгэл хяналтын төвөөс 2017 онд хүлээгдэж байсан 100 мянга гаруй үнэмлэхийг энэ оны нэгдүгээр сард хэвлэж дуусгажээ. 

Шинээр жолооч болж байгаа иргэдийн үнэмлэхийг тухайн суралцаж буй авто сургуулиудаар тарааж байгаа аж. Харин нөхөн олгох буюу сольж байгаа, мөн түр суурьшиж байгаа иргэд түр зөвшөөрлийн хугацаа дуусахаас үл хамаараад үнэмлэхээ Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнээс авах боломжтой. 

Одоогийн байдлаар 23,000 үнэмлэх тус худалдааны төвөөр тараагджээ. Орон нутгийн иргэд үнэмлэхээ солиулсан, мөн хаясан бол захиалга өгсөн тухайн замын цагдаагийн газраасаа авах юм байна. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ