Хотын удирдлагууд АН-ын бүлгийн даргатай уулзав



“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай өнөөдөр уулзаж, санал солилцлоо. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 11-нд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж найман багц саналыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хянхярваад хүргүүлжээ. Нийслэлийн удирдлагууд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хүргүүлсэн саналуудыг хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргатай санал солилцсон юм.

Энэ үеэр нийслэлийн удирдлагууд хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан найман багц саналын долоон саналыг хуулийн төсөлд тусгаж, санал хураалгахад бэлэн болсон гэдгийг танилцууллаа. Уулзалтын үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагуудын статусыг, нийслэлийн хөрөнгийн асуудал болоод дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай байгааг мөн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ