Ч.Отгонцэцэг зургаан улсын тамирчныг ардаа орхижээ



Өчигдөр Монголын тамирчин  Ч.Отгонцэцэг  цагаан олимпийн тэмцээнээ эхлүүллээ. Гүйлтийн цанын тамирчин Чинбатын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа.

Ч.Отгонцэцэг Македони, Турк, Аргентин, Монтенегро, БНАСАУ, Чилийн цаначдыг ардаа орхижээ. 14 дэх удаагаа өвлийн олимпод оролцож буй монголчууд ийнхүү дэлхийн спортын дээд баяр цэнгэл наадамд мөрөө гаргалаа.

“Сочи 2014” олимпийн наадамд уралдаж байсан Ч.Отгонцэцэг өнгөрсөн онд “В” зэрэглэлийн ДАШТ-д шагналт IV байр эзэлсэн бөгөөд Финландын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад болсон олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд уралдаж, Пёнчаны олимпийн эрхээ баталгаажуулсан юм. Тэрбээр Монгол улсын аваргаар 29 удаа шалгарсан. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна.

Пёнчан-2018 өвлийн олимпод Монголын хоёр тамирчин оролцож байгаа. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд уралдах, ОУХМ Б.Ачбадрах маргааш тэмцээнтэй. Монголын тамирчнаа дэмжихээр 100 гаруй монголчууд олимпийн хотхонд хүрэлцэн иржээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ