Удаа дараа гэмт хэрэг гарсан үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсооно



Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Архидалт-Гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4012 буюу 12.4 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 86497 хүн саатуулагдсан бөгөөд 6.3 хувь нь эмэгтэй, 0.31 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр мөн онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсан ба өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өсчээ. Цагдаагийн байгууллагаас аймгуудын Эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулан 431 иргэнийг албадан эмчилгээнд хамруулсан байна. Тиймээс архидалтаас болж гарч буй гэмт хэргийн гаралтыг бууруулахад уг хэлэлцүүлэг чиглэж байв.

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бүрэнбаатар, "Гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан нь архидан согтуурах явдал юм. Нөгөөтэйгүүр архинаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Иймээс архины зохистой хэрэглээн дээр анхаарч ажиллах шаардлагатай" хэмээн онцлолоо.

   

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ