Оргосон хоёр этгээдийг шуурхай баривчилжээ



Оргодлуудыг гуравдугаар сарын 03-өдрийн 12:00 цагийн орчимд Сэлэнгийн аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөн ШШГЕГ-ын тусгай ажиллагааны алба хаагч нар хамтран илрүүлж баривчилжээ.

Сэлэнгэ аймгийн цагдаагаас 30 алба хаагч, ШШГЕГ-аас 50 алба хаагчид шуурхай ажилласан байна.

Уг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 21.11-т заасан оргон зайлах зүйл анги мөн оргон зайлах явцдаа хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн учир эрүүгийн хуулийн 17.1.2.1-т заасан зүйл ангиудыг нэмж сонсгон яллагдагчаар байцаан, мөрдөн шалгах ажиллагаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжилж байгаа аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ