Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол баярын биш, тэмцлийн өдөр



Энэ үгийг ахмад сэтгүүлч Ц.Дашдондов дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Тэрээр цааш нь “Нийгэм их бухимдалтай байна. Хэвлэл их бохир байна гэж хүмүүс шүүмжилдэг. Нийгэм ямар байна, хэвлэл тийм л байна. Чөлөөт хэвлэлийн зам хүнд бөгөөд хэцүү, эрсдэлээр дүүрэн зам. Алдах магадлал ихтэй зам юм. Үүнийг тэсрэх бөмбөгөөр дүүрэн талбайтай зүйрлэж болно. Хүний чанар шалгасан ажилд амжилт хүсье” гэсэн юм.  

“Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь, хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” хэлэлцүүлэг өнөөдөр Нээлттэй нийгэм хүрээлэнд болов.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Глоб интернэйшнл төв, Нээлттэй нийгэм форум, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд хэлэлцүүлэгт оролцсон юм. Тэд хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх ба сонгууль, чөлөөт, аюулгүй сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн тогтолцоо, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрийн зохицуулалтыг сайжруулах нь гэсэн сэдвээр санал бодлоо солилцлоо.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол баярын биш, тэмцлийн өдөр Хэлэлцүүлгийн үеэр 15 дахь удаагийн, “Үнэний төлөө” шагналыг гардууллаа. 

Глоб интернэйшнл төв 2008 оноос хойш мэргэжлийн эр зориг гарган ажилласан сэтгүүлчдийг шагнаж байна.

2017 оны шагналыг Ийгл телевизийн сэтгүүлч У.Болортуяа хүртлээ.

Тэрээр Тайвань улсад суралцаж буй тул Ийгл телевизийн хамт олон шагналыг нь гардсан юм.

Төгсгөлд нь хэлэхэд дэлхийн хэвлэл мэдээллийн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ