“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөл энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Чалко Трейдинг Хонконг” компанитай нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлаар ээлжит уулзалт зохион байгуулав.
Энэ удаагийн уулзалтаар 2017 оноос хойш хөдлөөгүй байсан нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.доллар болгож, одоогийн үнээс 70 центээр өсгөх тохиролцоонд хүрч чадлаа.
Түүнчлэн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг Чалкогийн тал дахин нягталж үзээд ТУЗ-даа танилцуулсны үндсэн дээр энэ долоо хоногт хариу өгөхөөр шийдвэрлэв.
Мөн Чалко компанитай анх 2011 онд байгуулсан гэрээнд заасан зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалын дутагдалтай талуудыг засаж сайжруулах ажлын хүрээнд том ахиц гарч хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Тодруулбал,
1. Нэг индексийг нэмж оруулснаар таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхлэх боломжтой болсон
2. Таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхэлснээр индексийн сагсны итгэлцлүүрүүд дараах байдалтай болж өөрчлөгдсөн. Үүнд:
Өмнө нь |
Одоо |
|
|
Өөрчлөлтийн дүнд өмнө нь хараат шахуу байсан CR China Coking Coal Price Index нь 60% байсныг 30% хүртэл буурууллаа.
Ингэснээр зах зээлийн өсөлтийг ашиглаж нүүрсний үнийг өсгөх, цаашид үнийг 1-1.5 жилийн дотор Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнэтэй ойртуулах, нүүрсний үнэ унасан тохиолдолд үүсэж болох эрсдлүүдээс хамгаалах, үнэ хэт унахгүй байх зэрэг давуу талуудыг бий болгож чадлаа.
Эх сурвалж : www.control.mn