Цагдаа, дотоодын цэргийн жүдо бөхийн тэмцээн болж байна



Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Спортын төв ордонд болж байна.

Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн 27 байгууллагын 130 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байгаа юм. Тамирчид эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг-ын жингийн ангилалд эмэгтэйчүүд -57 кг, -63кг , +63 кг-ын жинд өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пагва нар оролцов.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ