Малчдын есөн хувь нь л нийгмийн даатгал төлж байна



УИХ-ын чуулганы хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ хуулийн төсөлд 300 мянган хүн хамрагдана гэж байна. Энэ бодитой тоо мөн үү. Ямар хүнийг малчин гэх вэ” гэхэд УИХ-ын гишүүн С.Чинзориг “Малчин гэж хэнийг хэлэх вэ гэдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан тодорхойлолт бий. 300 мянган малчин мал аж ахуй эрхэлж байна гэсэн Үндэсний статистикаас гаргасан судалгаа бий. Нийгмийн даатгалын газраас гаргасан судалгаагаар нийт малчдын есөн хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа бий. Тиймээс холбогдох албаны тоо баримт дээр тулгуурлаж энэ хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн санал, асуултаар үргэлжилж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ