“Starbucks” ирэх таван жилд 12 мянган салбар нээнэ



Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд америкчуудын төдийгүй бусад улс орны кофены соёлыг өөрчилж, нөлөөллөө тогтоож чадсан “Starbucks” компанийн захирал Ховард Шульц ирэх дөрөвдүгээр сард ажлаа өгөхөө мэдэгдсэн. Шульцын залгамж халааг түүний дараа бичигддэг Кэвин Жонсон хүлээн авна. Түүний хувьд “Starbucks” компанид долоо дахь жилдээ, захирлын албан тушаалд очоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.

Кофены үр зардаг байсан худалдаачнаас 19 тэрбум ам.долларын орлоготой брэндийг бүтээсэн Ховард Шульц ажлаа хүлээлгэж өгөх ч өөрийн босгосон баялгаасаа шууд гарчихгүй гэдгээ хэлсэн. Тэрээр компанийн шууд удирдлагаас татгалзсанаар ирэх дөрөвдүгээр сар хүртэл өдөр тутмын үйл ажилд оролцохоо болих юм. Харин зөвхөн стратегийн түвшинд бодлого боловсруулах, томоохон шийдвэр гаргалтад зөвлөхийн байр сууринаас хандах аж.

Нью-Йорк хотноо өчигдөр болсон “Starbucks”-ийн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр орлогоо одоогийнхоос 10 хувиар, нэгж хувьцаанаас олох ашгаа 15-20 хувиар өсгөж, ирэх таван жилд олон улсад 12 мянган шинэ салбараа нээхээр болсноо мэдэгдсэнбайна.

Компанийн орлого АНУ-д олон жилийн турш тогтвортой өсөлттэй байсан ч сүүлийн жилүүдэд борлуулалтын орлого буурч эхлээд байгаа юм. АНУ-д гэхэд дөрвөн улирал дараалан буурч, эдийн засгийн тодорхойгүй байдлаас болж зорилтот зах зээлийн борлуулалтаа алдахад хүрээд байгаа тухай The Walls Street Journal бичжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ