“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой”



“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус компанийн удирдлагуудаас гадна ШУА, МУИС, ШУТИС болон бусад холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаач, эдийн засагчдыг хамруулсан энэхүү зөвлөгөөнөөр 11 илтгэлийг сонсож, хэлэлцүүлэх юм.

Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замууд” сэдвээр академич С.Батмөнх, доктор, профессор Х.Энхжаргал, н.Өнөрмаа, Г.Ёндонгомбо нар судалгаа хийснээ танилцуулав.

“Тавантолгойн орд газарт 10 хүртэл тэрбум шоо метр метаны нөөц байх боломжтой”

“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” undefined

Тавантолгойн орд газар 10 хүртэл тэрбум шоо метр метаны нөөцтэй гэнэ. Энэ тооцоог 2014 онд Австралийн “Голден Холд” компанийн захиалгаар “Нортек Жиоложикал Солюшн” компани хийсэн.

“Нэг шоо метр метан хий нь нэг литр дизелийн түлштэй энергийн хувьд тэнцдэг. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум литр дизелийн түлшний нөөцтэй гэсэн үг. Манай улсын нийт хэрэгцээ бол жилдээ нэг сая жаахан илүү тонн байдаг. Эрчим хүчний энэ эх үүсвэр нь хий учраас байгальд ээлтэй бөгөөд газар дээр нь шууд ашиглах боломжтой гэдгээрээ онцлог” хэмээн н.Ёндонгомбо тайлбарлав.

Метан хийг олборлоод эхэлбэл эдийн засгийн хувьд ач холбогдолтой бөгөөд Хятадын зах зээл сонирхож байгааг тэрбээр нэмж дурдсан. Ингэвэл эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэн экспортлох боломжтой хэмээн тооцоолжээ.

Дотоодын хэрэгцээнд ашиглавал хийг шингэрүүлж, авто системээр тээвэрлэх боломжтой бол БНХАУ-руу хийн хоолойгоор гаргана хэмээн үзсэн байна.

Дотоодод ашиглавал нэг кВт эрчим хүчийг одоогийн үнээс хоёр дахин хямд ашиглах боломжтой аж. Тодруулбал, метан хийн алдагдалгүй байх үнэ 44-63 төгрөгт багтах бол одоо бид 100 гаруй төгрөгөөр ашиглаж буй.

Монгол Улсад суурилагдсан эрчим хүч өнөөдрийн байдлаар 1.1гегаваттад хүрчээ. Таван хэсэг бүхий манай улсын эрчим хүчний систем дотроос Өмнөд бүсийн эрчим хүчний системийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Одоогоор хангаж чадахгүй байгаа хэрэгцээгээ БНХАУ-аас импортолж байгаа бөгөөд Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад ортол 3-5 жил зарцуулна. Тиймээс энэ хэрэгцээг шууд хангах боломжийг нүүрсний давхаргын метан хийг ашигласнаар бүрдүүлнэ хэмээн монгол эрдэмтэд тооцоолсноо ийнхүү танилцуулав.

“Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 оныг Бүтээн байгуулалтын жил болгон зарлажээ. Цаашид Тавантолгойн уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд өндөр технологи нэвтрүүлэх, утаагүй түлш, шатдаг хий үйлдвэрлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, эко үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг энэ үеэр байгууллаа.
“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn
“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn“Нүүрсний давхаргын метаныг ашиглавал эхний ээлжинд 800 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой” Arslan.mn

Эх сурвалж : Гэрэл зургийг:MPA.MN

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ