“Стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас өмсөж хурдан морины уралдаанд оролцуулах чиглэлийг өгсөн“



Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжийн газраас өөрийн байрандаа Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл 21 аймаг болон нийслэлд өнөөдрөөс эхэлж байна“

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Баяр наадмыг зохион байгуулах түр журмыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар баримтлан ажиллана. 2018 оноос уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж эхэлсэн. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санд нийт 2019 онд давхардсан тоогоор 14,485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. 

Уралдааны асуудлаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлуудаар жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг дэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсүүд хяналт тавин бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг энэ жил 6 сарын 29-нөөс 7 сарын 9-нийг хүртэл 21 аймаг, болон нийслэлд хийнэ. 

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага: 

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн. Ингэхдээ суурь хураамж нь 100,000 төгрөг, нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна. 

Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм" гэв. 

Arslan.mn

ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг "Уяачид бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь 2019 оны тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Уралдаанч хүүхдийн бүртгэл нь хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бусад эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул уралдаанч хүүхдүүдэд заавал стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж уралдаанд оролцуулах чиглэлийг 9 дүүрэг, 21 аймагт өгсөн.

Мөн 21 аймаг есөн дүүрэгт цахим бүртгэлийн тусгай төхөөрөмжийн нөөц, картыг бэлдэж, хүргүүлж байгаа тул бэрхшээл гаргахгүй байхаар ажиллаж байна. " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ