Б.Нямсүрэн: Цагдаагийн байгууллагаас “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ“ нэгдсэн арга хэмжээг эхлүүлнэ



Цагдаагийн байгууллагаас Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд энэ оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл явагдана.

Уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хяналтын камеруудад үзлэг шалгалт хийж, хяналтын камеруудын чанар, үзүүлэлтийг сайжруулах, ашигтай тусгалд байрлуулах, хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх талаар сургуулиудад зааварчилга өгч, илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээг авч эхэлсэн юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ