НАРАН МАНДАЛ: Хүүхэд залууст зориулсан “МЕНТОР ДЭЙ“ өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа



Наран Мандал ХХК-иас Баянхонгор аймгийн ахлах ангийн сурагч, залуучуудад  зориулан  "МЕНТОР ДЭЙ " өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд тус компанийг төлөөлж  уурхайн дарга Л.Тэмүүлэн, ахлах геологич О.Эрдэнэбаяр, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Булгансайхан нар оролцсон бол урилгаар алдарт продюсер,  Монгол реппер Big Gee болон Монголын Жудо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нар хүрэлцэн ирж аймгийн Хөгжимт Драмын Театрыг хүүхэд, залуусаар дүүргэлээ.

Arslan.mn

Тус өдөрлөгийн үеэр зочид өөрсдийн мэдлэг, боловсрол, амжилтад хүрсэн түүх болон туршлагаа дүү нартайгаа хуваалцсан юм. Мөн  арга хэмжээний үеэр “30 настай Би” зохион бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулж,  шагнал гардууллаа. Үүнд:

Баян-Овоо сумын ЕБС-ийн шилдгүүдээр:

  • Тэргүүн байрыг 8а ангийн сурагч Б.Мөнхзул
  • Дэд байрыг 9а ангийн сурагч Б.Дамдинсүрэн
  • Гутгаар байрыг 9а ангийн сурагч А.Аривдахуйш

Номун Далай ЕБС-ийн шилдгүүдээр:

  • Тэргүүн байрыг 12е ангийн сурагч А.Энхмаа
  • Дэд байрыг 12ё ангийн сурагч Б.Хишигзаяа
  • Гутгаар байрыг 11в ангийн сурагч Б.Буянхишиг

Арга хэмжээний хаалтыг хүүхэд бүрийн хүсэн хүлээж байсан Монгол Реппер Big Gee залуусын дунд үнэмлэхүй хит болсон дуунуудаараа ая барьж сюрприз барьсан нь гайхалтай байлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ