УГТЭ-т Урологийн тусламж үйлчилгээ өргөжиж, НАЙМАН төрлийн МЭС ЗАСАЛ хийх боломж бүрдлээ



Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс Урологийн тасгийг шинээр байгуулан мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

Тэгвэл 2021 оны 03 сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Герман улсын KARL STORZ-ENDOSKOPE фирмийн ТС200 маркийн хамгийн сүүлийн үеийн програм хангамжтай өндөр түвшний Урологийн мэс заслын дурангийн аппарат дагалдах хэрэгслийн хамт хүлээн авсан байна.

Ингэснээр тус эмнэлгийн Урологийн мэс заслын тусламж үйлчилгээ өргөжиж энэхүү шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шинээр НАЙМАН төрлийн мэс засал хийх боломж бүрдэж байгаа юм.

Arslan.mn

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах хүрээнд дэлхийн бренд, чанарын өндөр стандарт, шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ урттай, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасанд тус эмнэлгийн захиргаа, нийт эмч, ажилтнууд туйлын талархалтай байгааг Эрүүл мэндийн яамандаа илэрхийлж байна.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ