Колумбын ерөнхийлөгч "Нобелийн энх тайвны шагнал" хүртлээ



2016 оны Нобелийн энх тайвны шагналыг Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хүртлээ. Нобелийн хорооноос түүнийг эх орондоо 52 жил үргэлжилсэн иргэний дайны төгсгөлийг авчрахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнажээ.

Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос нь өнгөрөгч 2010 оноос хойш Колумын ерөнхийлөгчөөр сонгогдож, эх орноо удирдаж байгаа юм. Харин үүнээс өмнө тэрээр, тус улсын гадаад худалдааны сайд, сангийн сайд, үндэсний батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ