Өчигдөр 58 жолооч согтуу жолоо барьж, 144 хүн эрүүлжүүлэхэд хоножээ



Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1983 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1191, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 91, гэмт хэргийн шинжтэй 66 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 58, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 98, хүний биед халдсан 60, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 128, эрүүлжүүлэх байранд хоносон 144, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 60 тохиолдол гарчээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ