Хашаа, байшин зарна хэмээн бусдын 33 сая төгрөгийг залилжээ



Иргэн Ц 2018 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаа, байшин худалдаж авахаар бусад руу 33 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 52 настай Д гэгчийг холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг худалдан авалт хийх тохиолдолд холбогдох бичиг баримтыг сайтар нягталсны үндсэн дээр төлбөр тооцоогоо шилжүүлж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ